• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал" сэдэвт сургалт зохион байгуулагдав

Хандлагыг өөрчилье хамтдаа хөгжье” ТББ-тай хамтран 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр Зуунмод сумын Ерөнхий боловсролын 4, 5 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад хүний эрхийн сургалтыг зохион байгуулав.  Сургалтанд тус 2 сургуулийн нийт 97 сурагч хамрагдав. Сургалтын хөтөлбөрийн дагуу "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжих эрх" сэдвээр ХЭҮК-ын Төв аймаг дахь ахлах шинжээч У.Чойжилсүрэн, "Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал" сэдвээр DET-ийн сургагч багш М.Чулуун-Эрдэнэ нар мэдээлэл өгөв.