• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хөдөлмөрлөх эрх” сэдэвт сургалт зохион байгуулав

2017 оны 11 дүгээр сард 13 удаагийн сургалтаар 21 төрийн байгууллагын нийт 372 ажилтан, албан хаагчдад хүний эрхийн сургалтыг зохион байгуулав.             Байгууллагуудаас ирүүлсэн хүсэлт захиалгын дагуу Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газар, ЕБ 4 дүгээр сургууль, Баян сумын төрийн албан хаагч нарт, Стандарт хэмжилзүйн хэлтэст, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Бүжинхэн цогцолбор цэцэрлэг, Цагдаагийн газар, Аймгийн Нийтийн номын сан, Музей, Биеийн тамир спортын газар, Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Дэгдээхий цэцэрлэг,  Унагалдайн андууд цэцэрлэг, Мэргэжлийн хяналтын газрын албан хаагч нарт хөдөлмөрлөх эрх, ажлын байрны дарамттай холбоотой сургалтыг зохион байгуулав.   Сургалтын явцад "Хүний эрх гэж юу вэ?”, "ХЭҮК-т гомдол гаргах”, "ХЭҮК” зэрэг тохимолуудыг тараан өгч, сургалтын хөтөлбөрийн дагуу "Хөдөлмөрлөх эрх” сэдвээр ХЭҮК-ын Төв аймаг дахь ахлах мэргэжилтэн У.Чойжилсүрэн мэдээлэл өгөв.