• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ШШГА-ны албан хаагч нарт хүний эрхийн сургалтыг зохион байгууллаа

ШШГЕГ-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд хүсэлтээр Төв аймгийн ШШГА-ны албан хаагч нарт 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүний эрхийн сургалтыг зохион байгуулав. Сургалтанд 19 ШШГА-ны албан хаагч хамрагдлаа.                       Сургалтын явцад "Хүний эрх гэж юу вэ?”, "ХЭҮК-т гомдол гаргах”, "ХЭҮК” зэрэг тохимолуудыг тараан өгч, сургалтын хөтөлбөрийн дагуу "Харилцааны тухай ойлголт” сэдвээр ХЭҮК-ын Төв аймаг дахь ахлах мэргэжилтэн У.Чойжилсүрэн, "Гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг” сэдвээр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Төв аймаг дахь зохицуулагч Л.Оюунчимэг мэдээлэл өгч сургалтын төгсгөлд "Миний гар хүчтэй ч бусдад хүч хэрэглэхгүй” уриалга дээр гарын үсэг зуруулав.