• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Үнэ төлбөргүй хуульзүйн зөвлөгөө өгнө

Комисс нь иргэн, аж, ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хүний эрх, эрх чөлөөний зөрчлийн талаарх өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэхээс гадна иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний талаарх асуудлаар үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч ажилладаг. 2018 оны хагас жилийн байдлаар Төв аймаг дахь ажилтан У.Чойжилсүрэн нийт 21 иргэнд 413 минутын хуульзүйн зөвлөгөө өгсөн. Өгсөн зөвлөгөөг өнгөөр нь ялгаж үзвэл:  Хуульзүйн туслалцаа авах эрх - 7  Хөдөлмөрлөх эрх - 10 Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох - 1 Шударга шүүхээр шүүлгэх эрх - 3 тус тус хуульзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлсэн. Үнэ төлбөргүй хуульзүйн туслалцаа авахыг хүсвэл:    Хаяг: Төв аймаг Зуунмод сумын ЗДТГ-ын 1 давхарт  Утас: 70272822, 88871417 Шуудангийн хаяг: tuv@mn-nhrc.org  хаягаар хандах боломжтой.