• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Үнэ төлбөргүй хуульзүйн зөвлөгөө өгч байна

 Комисс нь иргэн, аж, ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хүний эрх, эрх чөлөөний зөрчлийн талаарх өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэхээс гадна иргэдэд Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний талаарх асуудлаар үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч ажилладаг. 2017 оны хагас жилийн байдлаар Төв аймаг дахь ахлах мэргэжилтэн 7 төрлийн эрхээр нийт 18 иргэнд 300 минут буюу 5 цагийн хуульзүйн зөвлөгөөн өгсөн байна. Үүнд: Эрхийн төрлөөр ангилан үзвэл: № Эрхийн төрөл Тоо ширхэг Хугацаа 1 Хуульзүйн туслалцаа авах эрх 8 125 минут 2 Хөдөлмөрлөх эрх 4 58 минут 3 Шударга шүүхээр шүүлгэх эрх 1 21 минут 4 Гэр бүлийн хүчирхийлэл 2 40 минут 5 Тэжээн тэтгүүлэх эрх 1 21 минут 6 Гэр бүл цуцлалт 1 18 минут 7 Өмгөөлүүлэх эрх 1 17 минут Нийт 7 18 300 минут буюу 5 цаг