• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Үнэ төлбөргүй хуульзүйн зөвлөгөө өгөх өдөрлөг болно

  Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан билээ. Үүнээс хойш жил бүрийн энэ өдрийг "Хүний эрхийн олон улсын өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэж, өдгөө 70 дахь жилтэйгээ золгож байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойн хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд комиссарын газраас гаргасан уриалгын дагуу дэлхий нийтээр иргэд, байгууллага, нийгмийн бүхий л хүрээний оролцоотойгоор хүний эрхийн асуудлыг хөндөж, эрхийнхээ төлөө тэмцэх, эрхээ шаардах талаар кампанит ажлыг бүтэн жилийн турш зохион байгуулахаар ажиллаж байна. Уг арга хэмжээний хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссын Төв аймаг дахь ажилтан, Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын хуульчдын холбооны төв аймаг дахь салбар, Төв аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөл хамтран 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Зуунмод сумын Засаг даргын тамгын газрын "Иргэний танхим”-д  иргэдэд үнэ төлбөргүй хуульзүйн зөвлөгөө өгөх гэж байгаа тул иргэд өргөнөөр ирж зөвлөгөө авна уу? Холбогдох мэдээллийг дараах утсаар лавлана уу. Утас: 88871417, 99051679