• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2001-2016 онд Хүний эрхийн үндэсний комисс 29 удаагийн төлөөлөн нэхэмжлэлээр 701.298.585 төгрөгний хохирол барагдуулжээ

   2001-2016 онд Хүний эрхийн үндэсний комисс 29 удаагийн төлөөлөн нэхэмжлэлээр 701.298.585 төгрөгний хохирол барагдуулжээ. Шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах гэдэг нь Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1. дэх хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу Комиссын гишүүн ирсэн гомдлын дагуу холбогдох шалгалтыг явуулаад аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай асуудлаар захиргааны хэргийн шүүх болон иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах ба нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын журмын дагуу харьяалах шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд хуулиар тогтоосон журмын дагуу биечлэн болон төлөөлөгчөө оролцуулдаг. Комиссын гишүүн нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааныг зохион байгуулж, хянан хэлэлцэх бөгөөд шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл төлөөлүүлэгч болон Комиссын гишүүн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Ийнхүү давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хандах эрх нь Комиссын гишүүнд нээлттэй бөгөөд гомдлоо хуульд заасан хугацааны дотор, зохих үндэслэл, журмын дагуу гаргана.