• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2018 оны эхний хагас жилд тодорхой бүлэгт чиглэсэн хүний эрхийн сургалт, уулзалтыг зохион байгуулсан байдал

Комисс нь хүний эрхийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, олон нийтэд хүний эрхийн боловсрол олгох, эрхийнхээ төлөө тэмцэх чадварыг бий болгох зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллага иргэдэд чиглсэн олон төрлийн сургалт явуулдаг.   2018 оны эхний хагас жилийн байдлаар Төв аймаг дахь ажилтан У.Чойжилсүрэн нь 11удаагийн сургалтаар 346хүнд 800 минутын хүний эрхийн мэдээлэл хүргэсэн байна. Сургалтанд төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан албан хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, иргэд хамрагдаж "Хүүхдийн эрх ба хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжих эрх”, "Хүний эрхийн тухай ойлголт, хандлага", "Эрүүл мэндээ хамгаалуулах эрх", "Хөдөлмөрлөх эрх" зэрэг сэдвүүдээр мэдээлэл авсан.    Байгууллага хамт олноороо сургалт авахыг хүсвэл: 70272822, 88871417 дугаарын утсаар холбогдоно уу?