• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Байгаль орчин болон өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааг Комисст хүргүүллээ

Өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлаар НҮБ-ын гэрээний хороодоос Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг үнэлэх, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх ажлын удирдамжийн хүрээнд өсвөр үеийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрхийн судалгааг удирдамжийн дагуу аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, ХГБЗХГ, НХҮХ, Цагдаагийн газар, Прокурорын газар, Шүүх зэрэг байгууллагаас гаргуулан авч Комисст хүргүүллээ. Мөн тус аймагт хүрээлэн буй орчны бохирдлын улмаас хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх зөрчигдөж байгаа тодорхой асуудлаар аймгийн МХГ-ын Байгаль орчны болон Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагчид, Улаангом сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчдаас мэдээлэл цуглуулан, дүн шинжилгээ хийж, дээрхи асуудлаар Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн төсөл боловсруулж Комисст хүргүүллээ.