• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Боршоо боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийв

Увс аймгийн МХГ-ын Боршоо боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд Комиссын даргын баталсан нэгдсэн удирдамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Боршоо боомтод очиж хяналт шалгалт хийж ажиллалаа. Хяналт шалгалтын хүрээнд албан хаагчдын дунд бүлгийн болон ганцаарчилсан ярилцлага зохион байгуулж, санал асуулгын хуудсаар судалгаа авч, ажиллаж амьдарч байгаа орчныг фото зургаар баримтжуулав.  Хяналт шалгалтын зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон бусад хууль тогтоомж, олон улсын гэрээнд заасан хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөл, хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс авах, амрах болон бусад эрхийн хэрэгжилтийг шалгаж, хөдөлмөрлөх эрхийг баталгаатай хангуулах талаар холбогдох байгууллагуудад шаардлага, зөвлөмж хүргүүлэх, тодорхой арга хэмжээ авахуулахад оршиж байна. Хяналт шалгалтын дүнг 2017 онд багтаан Комиссын хурлаар хэлэлцэж шийдвэр гаргах юм.