Давст суманд сургалт зохион байгуулав - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Давст суманд сургалт зохион байгуулав

Увс аймагт “Хүний эрхийн ойлголт, хандлагыг олон нийтэд хүргэх нь” төслийн арга хэмжээг Увс аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, ГБХЗХГ-тай хамтран зохион байгуулах удирдамжид заасны дагуу тус аймгийн бүх сумдын иргэд, олон нийтийн хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Хүний эрхийн ойлголт, хандлага”, “Төрийн үйлчилгээ ба иргэдийн оролцоо” сургалтыг Давст сумын төрийн албан хаагчид, иргэдэд зохион байгууллаа.

Сургалтыг ХЭҮК-ын Увс аймаг дахь референт Я.Хонгорзул Давст сумын соёлын төвд 2019 оны 2 дугаар сарын 22-ний өдөр “Хүний эрхийн ойлголт, хандлага”, “Төрийн үйлчилгээ ба иргэдийн оролцоо” сэдвээр зохион байгуулж нийт 42 хүн хамрагдав. Үүнээс 18 хүнээс сургалтын үнэлгээний хуудсаар үнэлгээ авч тайланд хавсаргав. Мөн 48 иргэнд хүний эрхийн брошур тарааж үйл ажиллагаагаа сурталчилж ажиллалаа. Сургалтын үйл ажиллагааг идэвхижүүлэх үүднээс оролцогчдын дунд хүний эрх, хууль эрх зүйн асуулт бүхий АХА тэмцээн зохион байгуулж 3 хүнийг шалгаруулан батламж мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Шагналыг сумын ИТХ-аас гаргасан болно.

Сургалтыг иргэд олон нийт болон хүүхдүүд гэсэн 2 чиглэлээр зохион байгуулсан бөгөөд ЕБС-ийн хүүхдүүдэд зориулсан сургалтанд Давст сумын ЕБС-ийн дунд болон ахлах бүлгийн 39 хүүхэд хамрагдлаа.