• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дүн шинжилгээ хийсэн илтгэх хуудсыг хүргүүлжээ

Хөгжлийн бэрхшээлтэй, малчин өрхийн, ядуу эмзэг бүлгийн хүүхэд болон хөдөлмөр эрхлэгч хүүхдийн сургууль завсардалт ба сурч боловсрох эрхийн төлөв байдлыг судалж дүн шинжилгээ хийсэн илтгэх хуудсыг Комиссын гишүүний Зөвлөмжийн төслийн хамт боловсруулж Комисст хүргүүлсэн. Дүн шинжилгээ хийх хүрээнд Увс аймгийн БСУГ, ХХҮХ, ГБХЗХГ-аас аймгийн хэмжээнд бүртгэгдсэн хөгжлийн бэрхшээлтэй, малчин өрхийн, ядуу эмзэг бүлгийн, хөдөлмөр эрхлэгч хүүхдийн судалгаануудыг хүлээн авлаа.