• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Жилийн эцсийн дүнгээр 12 сургалт зохион байгуулж, 72 удаа хууль зүйн зөвлөгөө өгчээ

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Увс аймаг дахь ахлах мэргэжилтэн нь 2015 онд хүний эрхийн чиглэлээр 18 цагийн хугацаатай 12 удаагийн сургалт зохион байгуулж 592 хүнийг сургалтанд хамруулсан. 17 гомдол хүлээн авч комисст шилжүүлэн шийдвэрлүүлсэн. 59 хүнд 72 удаагийн хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан бөгөөд үүнд нийт 2042 минут буюу 34 цаг зарцуулсан. Нийт үзүүлсэн хууль зүйн зөвлөгөөг цахим санд тухай бүр шивж оруулсан. Сар бүр цагдан хорих байранд ажиллаж илтгэх хуудсыг хүргүүлсэн. Олон улсын хүний эрхийн өдрийг угтан багагүй ажил зохион байгуулж тодорхой үр дүнд хүрсэн. ХЭҮК-ын албан ёсны цахим хуудсын орон нутгийн дэд цэсэнд нийт 10 мэдээлэл бэлтгэж оруулсан байна.