• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Зүүнговь суманд сургалт зохион байгууллаа

“Хүний эрхийн ойлголт, хандлагыг олон нийтэд хүргэх нь” төслийн хүрээнд Увс аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, ГБХЗХГ, ЭМГ, НДХ, ХХҮГ-тай хамтран тус аймгийн бүх сумдын иргэд, олон нийтийн хүний эрхийн болон эрх зүйн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой хүний эрх, эрх зүйн сургалтыг тус аймгийн Зүүнговь сумын төрийн албан хаагчид, иргэдэд зохион байгууллаа.

Сургалтыг ХЭҮК-ын Увс аймаг дахь референт Я.Хонгорзул Зүүнговь сумын Соёлын төвд 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “Хүний эрхийн ойлголт, хандлага, хүний эрхийн зөрчил” сэдвээр зохион байгуулж нийт 45 хүн хамрагдсан бөгөөд сургалтанд оролцогчдод “жендер ба хүний эрх” брошур, ""хүний эрх" дэвтэр тараав.