• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Комиссын гишүүний шаардлага

Комиссын гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлага, зөвлөмж гаргана. Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл Комиссын гишүүн хүний эрх, эрх чөлөөг сэргээж, зөрчлийг арилгуулахаар холбогдох байгууллагад шаардлага бичиж хүргүүлнэ. Комиссын гишүүний шаардлагыг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны 7 хоногийн дотор авсан арга хэмжээнийхээ тухай бичгээр хариу мэдэгдэх үүрэгтэй. Харин Комиссын гишүүний шаардлагын дагуу холбогдох арга хэмжээ авахаас татгалзсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд захиргааны арга хэмжээ авахуулахаар шүүхэд ханддаг. Комиссоос хийсэн хяналт шалгалт, иргэдийн гомдлын дагуу 2015 онд нийт 37 шаардлагыг хүргүүлж, хүний эрхийн зөрчлийг арилгуулж ажиллалаа.
Комиссын гишүүний шаардлагын бүртгэлтэй энд дарж танилцана уу.
Үзэх