• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Комиссын гишүүн Увс аймагт ажиллана

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Увс аймагт 2016 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд ажиллаж, тус аймгийн Өмнөговь, Тариалан, Түргэн, Улаангом сумдад үйл ажиллагаа явуулж буй бичил уурхайн нөхөрлөлийн гишүүд, хувиараа ашигт малтмал олборлогч иргэд, төрийн албан хаагчдад "Хүний эрхэд суурилсан хандлага, жендерийн тэгш байдал" сэдвээр чадавхижуулах сургалтыг сумын төв тус бүр дээр хийхээр төлөвлөөд байна. Иймд уг сургалтанд бичил уурхай эрхлэгчид, хувиараа ашигт малтмал олборлогчид, түүнчлэн төрийн албан хаагчид өргөнөөр оролцохыг урьж байна.