• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Комиссын Увс аймаг дахь ажилтан нь 10 дугаар сард 11 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгчээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Увс аймаг дахь ажилтан нь 2017 оны 10 дугаар сард буюу 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийтдээ 11 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Эрхийн төрлөөр авч үзвэл: Хөдөлмөрлөх эрх – 5, Нийгмийн халамж хүртэх эрх - 1, Шүүхэд гомдол гаргах эрх – 1, Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх – 1, Халдашгүй чөлөөтэй байх эрх - 2, Сурч боловсрох эрх, хүүхдийн эрх - 2, Өмчлөх эрх, Үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрх – 1, Хувь хүний нууц – 1, Ажлын байрны бэлгийн дарамт – 1.