• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Комиссын Увс аймаг дахь ажилтан Централ оффист байрлаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Увс аймаг дахь ажилтан 2017 оны 6 дугаар сараас эхлэн Централ оффисын нэгдүгээр давхарт байрлаж, үйл ажиллагаагаа явуулж байна. Хүний эрх зөрчигдсөн иргэдэд биечлэн болон утсаар хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгч, шаардлагатай тохиолдолд гомдлыг бичгээр хүлээн авч Комисст шилжүүлэн шийдвэрлүүлж ажиллаж байна. Мөн байгууллага, иргэдийн хүсэлт захиалгаар болон өөрийн санаачлагаар хүний эрхийн сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулж ажиллах ажээ. Комиссын ажилтан нь урьд өмнө нь аймгийн ЗДТГ-ын байр болон Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн байранд тус тус байрлаж үйл ажиллагаа явуулж байжээ.