• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Малчин суманд сургалт зохион байгууллаа

Увс аймагт “Хүний эрхийн ойлголт, хандлагыг олон нийтэд хүргэх нь” төслийн хүрээнд аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, ГБХЗХГ, ЭМГ-тай хамтран тус аймгийн бүх сумдын иргэд, олон нийтийн хүний эрхийн болон эрх зүйн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой хүний эрхийн сургалтыг Малчин сумын төрийн албан хаагчид, иргэдэд зохион байгууллаа.

Сургалтыг ХЭҮК-ын Увс аймаг дахь референт Я.Хонгорзул Малчин сумын Соёлын төвд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Хүний эрхийн ойлголт, хандлага, хүний эрхийн зөрчил” сэдвээр зохион байгуулж нийт 64 хүн хамрагдсан бөгөөд сургалтанд оролцогчдод “Жендер ба хүний эрх” брошур тараав.

Хүний эрхийн сургалт мэдээллийн үйл ажиллагааг төрийн албан хаагчид болон иргэд олон нийтээс гадна ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүдэд зориулан зохион байгуулсан бөгөөд "Хүүхдийн эрх" сэдвээр зохион байгуулсан сургалтанд сумын ЕБС-ийн ахлах ангийн нийт 87 хүүхэд хамрагдлаа. Хүүхдүүдэд чиглэсэн сургалтыг Цагдаагийн газар, ГБХЗХГ хамтран зохион байгуулсан. Хүүхэд тус бүрт “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрх” брошурыг тарааж хүний эрхийн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгууллаа.