• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Олон улсын хүний эрхийн өдрөөр АХА тэмцээн зохион байгуулав

Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэстэй хамтран АХА тэмцээн амжилттай зохион байгууллаа. Хүний эрхийн чиглэлээр асуулт, хариулт боловсруулж оруулсан уг тэмцээнд 50 гаруй төрийн албан хаагч оролцлоо. Эхний 3 байр эзэлсэн ажилтнуудыг аймгийн ЗДТГ-аас шагнаж урамшууллаа. Тэмцээнд оролцсон бүх хүмүүст хүний эрхийн ном, гарын авлага өглөө.