• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Орон нутагт хүний эрхийн нөхцөл байдлын дүн шинжилгээг хүргүүллээ

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын ажлын албаны даргын баталсан сар бүр тухайн аймаг, орон нутагт хүний эрхийн нөхцөл байдалд батлагдсан сэдвийн хүрээнд дүн шинжилгээ хийж төвд ирүүлж байх албан даалгаврын дагуу Увс аймаг дахь ахлах мэргэжилтнээс 2016 оны 9 дүгээр сард "Ахмад настны эрх", "Мэдээллийн ил тод байдал ба мэдэх эрх"-ийн хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийж, илтгэх хуудсыг Комисст хүргүүллээ. Өмнө нь 2016 оны 6 дугаар сард "Эмэгтэйчүүдийн эрх, жендерийг тэгш байдал", 7 дугаар сард "Сонгох, сонгогдох эрх", 8 дугаар сард "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх" сэдвээр тус тус дүн шинжилгээ хийсэн илтгэх хуудсыг Комисст хүргүүлжээ.