• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Тэс суманд сургалт зохион байгууллаа

Увс аймагт “Хүний эрхийн ойлголт, хандлагыг олон нийтэд хүргэх нь” төслийн хүрээнд аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, ГБХЗХГ, ЭМГ, НДХ, ХХҮГ-тай хамтран тус аймгийн бүх сумдын иргэд, олон нийтийн хүний эрхийн болон эрх зүйн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой хүний эрх, эрх зүйн сургалтыг тус аймгийн Тэс сумын төрийн албан хаагчид, иргэдэд зохион байгууллаа.

Сургалтыг ХЭҮК-ын Увс аймаг дахь референт Я.Хонгорзул Тэс сумын Соёлын төвд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “Хүний эрхийн ойлголт, хандлага, хүний эрхийн зөрчил” сэдвээр зохион байгуулж нийт 61 хүн хамрагдсан бөгөөд сургалтанд оролцогчдод “жендер ба хүний эрх” брошур болон "хүний эрх" дэвтэр тараав.

Хүний эрхийн сургалт, мэдээллийн үйл ажиллагааг төрийн албан хаагчид, иргэд олон нийтээс гадна ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүдэд зориулан мөн зохион байгуулсан бөгөөд "Хүүхдийн эрх" сэдвээр зохион байгуулсан дээрх сургалтанд Тэс сумын ЕБС-ийн ахлах ангийн нийт 100 хүүхэд хамрагдлаа. Хүүхдүүдэд чиглэсэн сургалтыг Цагдаагийн газар, ГБХЗХГ хамтран зохион байгуулж, сургалтанд хамрагдсан хүүхэд тус бүрт “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрх” брошурыг тарааж хүний эрхийн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгууллаа.