• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Түргэн суманд сургалт зохион байгууллаа

Увс аймагт “Хүний эрхийн ойлголт, хандлагыг олон нийтэд хүргэх нь” төслийн арга хэмжээг Увс аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, ГБХЗХГ-тай хамтран зохион байгуулах удирдамжид заасны дагуу тус аймгийн бүх сумдын иргэд, олон нийтийн хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Хүний эрхийн ойлголт, хандлага”, “Төрийн үйлчилгээ ба иргэдийн оролцоо” сургалтыг Түргэн сумын төрийн албан хаагчид, иргэдэд зохион байгууллаа. Сургалтыг ХЭҮК-ын Увс аймаг дахь референт Я.Хонгорзул Түргэн сумын соёлын төвд 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 14:00-17:00 цагт “Хүний эрхийн ойлголт, хандлага”, “Төрийн үйлчилгээ ба иргэдийн оролцоо” сэдвээр зохион байгуулж нийт 38 хүн хамрагдав. Үүнээс 10 хүнээс сургалтын үнэлгээний хуудсаар үнэлгээ авч тайланд хавсаргав. Хүний эрхийн сургалт мэдээллийн үйл ажиллагааг иргэд олон нийтээс гадна хүүхдүүдэд зориулан зохион байгуулсан бөгөөд “Хүүхдийн эрх” сэдвээр зохион байгуулсан сургалтанд тус сумын ЕБС-ийн бага, дунд, ахлах бүлгийн нийт 90 хүүхэд хамрагдлаа. Хүүхдүүдэд чиглэсэн сургалтыг Цагдаагийн газар, ГБХЗХГ хамтран зохион байгуулсан. Cургалтад хамрагдсан иргэд, хүүхдүүдэд хүний эрхийн төрөл бүрийн брошур тарааж хүний эрхийн сургалт, сурталчилгааны ажлыг амжилттай зохион байгууллаа.