• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Увс аймагт хоригдож буй ялтнуудад хүний эрхийн сургалт зохион байгууллаа

2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн ШШГА-ны цагдан хорих байр, Баривчлах ял эдлүүлэх байранд ял эдэлж байгаа аж ахуйн ялтан болон баривчлах ял эдэлж байгаа 15 иргэнд "Хүний эрхийн үндсэн ойлголт ба хүний эрхэд суурилсан хандлага”, "Хүний эрхийн үндэсний комиссын тухай”, "Ялтны хөдөлмөрлөх эрх ба бусад эрх” сэдвээр сургалт явуулж холбогдох ном, гарын авлага, тараах материал тарааж ажиллалаа. Сургалтанд оролцогчдын бүртгэл хөтөлж, үнэлгээний хуудас бөглүүлэн тайлан бичив. Сургалтын үеэр хүний эрхийн 4 төрлийн ном, товхимол нийт 40 ширхэгийг ялтнууд болон цагдан хорих байрны албан хаагчдад гардуулан өглөө.