• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Увс аймаг дахь Хилийн цэргийн 0245 дугаар ангид сургалт хийв

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын 15 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр буюу 1 дүгээр сарын 26-ны өдөр Комиссын Увс аймаг дахь ахлах мэргэжилтэн Я.Хонгорзул нь Хилийн цэргийн 0245 дугаар ангийн албан хаагчдад "Хүний эрхийн үндсэн ойлголт", "Хүний эрхэд суурилсан хандлага", "Цэргийн албан хаагчдын албадан хөдөлмөрийн асуудал" сэдвээр сургалт явууллаа. Сургалтанд тус ангийн офицер, ахлагч, хугацаат цэргийн албан хаагч 70 гаруй хүн хамрагдаж, хүний эрхийн талаархи мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ.