• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Увс аймгийн ШШГГ-ын албан хаагчдад сургалт явууллаа

ХЭҮК-ын Увс аймаг дахь референт Я.Хонгорзул нь аймгийн ШШГГ-ын хүсэлтээр тус байгууллагын нийт албан хаагчдад "Хүний эрхийн ойлголт, хандлага, хүний эрхийн зөрчил" сэдвээр 1 цагийн хугацаатай сургалтыг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр явуулжээ. Аймгийн ШШГГ-ын сургалтын танхимд зохион байгуулсан уг сургалтад тус байгууллагын 28 албан хаагч хамрагдаж хүний эрхийн мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлсэн байна.