• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Увс аймгийн Өмнөговь сумын эмэгтэйчүүдэд хүний эрхийн сургалт явууллаа

ХЭҮК-ын Увс аймаг дахь референт Я.Хонгорзул нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Монголын Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооноос нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Увс аймгийн Өмнөговь суманд зохион байгуулсан "Эмэгтэйчүүдийн эрх" зөвлөгөөнд оролцож "Хүний эрхийн үндсэн ойлголт, хандлага, хүний эрхийн зөрчил", "Жендер ба хүний эрх", "Гэр бүлийн хүчирхийлэл" сэдвээр 2 цагийн сургалт явууллаа. Сумын соёлын төвд зохион байгуулсан дээрх сургалтанд тус сумын 206 эмэгтэй хамрагдаж, эмэгтэйчүүдийн эрхийн мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлсэн байна. Мөн сургалтын дараа Өмнөговь сумын эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдсан бөгөөд хэлэлцүүлэгт тус сумын 20 эмэгтэй оролцжээ. Сургалт хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн болон ГБХЗХГ-ын төлөөлөл оролцож мөн эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр сургалт, мэдээлэл хийжээ.