Улаанбаатар хотод сургалтанд хамрагдаж, туршлагаа хуваалцав - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Улаанбаатар хотод сургалтанд хамрагдаж, туршлагаа хуваалцав

Швейцарийн хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай" төслийн санхүүжилтээр Улаанбаатар хотод зохион байгуулсан "Шинээр сонгон шалгаруулсан 6 аймгийн орон нутгийн ТББ-ын чадавхийг бэхжүүлэх нь" сургалтанд 2017 оны 5 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод очиж хамрагдаж, 2016 онд өөрийн аймгийн Байгаль орчин-Уул уурхайн холбоо ТББ-тай хамтран бичил уурхайн чиглэлээр сумдад хүрч ажилласан талаархи туршлага, мэдээллээ 6 аймгийн ТББ-ын хүмүүст мэдээлж, арга туршлагаа хуваалцлаа. Сургалтанд тус төслийг орон нутагт хэрэгжүүлэхээр шалгарсан Хэнтий, Өмнөговь, Завхан, Ховд, Өвөрхангай аймгуудын нэр бүхий ТББ-ын удирдлагууд хамрагдлаа. Сургалтын үеэр дээрхи ТББ-ууд нь өөрсдийн аймгуудын ХЭҮК-ын ахлах мэргэжилтнүүдтэй 2017 онд хамтран ажиллахаар болж, бичил уурхай эрхлэгчид, ХАМО иргэдэд хүрч ажиллахаар болсон. Өөрөөр хэлбэл, дээрхи аймгуудын Комиссын ахлах мэргэжилтнүүдийг хөдөө сумдад ажиллахдаа ажлын хэсэгт оруулж, ХАМО иргэдийг албажуулах, хүний эрхийн сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажил хамтран зохион байгуулахаар боллоо.