• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хилийн цэргийн 0245 дугаар ангид хүний эрхийн сургалт явуулав

Увс аймгийн Улаангом суман дахь Хилийн цэргийн 0245 дугаар ангиас хүний эрхийн сургалт авахаар захиалга ирүүлсний дагуу 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр тус ангид "Хүний эрхийн үндсэн ойлголт”, "Хүний эрхэд суурилсан хандлага”, "Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай” гэсэн сэдвээр 2 цагийн хугацаатай хүний эрхийн сургалт зохион байгуулав. Сургалтанд тус ангийн 49 албан хаагч хамрагдав. Сургалтанд оролцогчдын бүртгэл хөтөлж, үнэлгээний хуудас бөглүүлэн тайлан бичив. Сургалтын үеэр хүний эрхийн 4 төрлийн ном, товхимол нийт 40 ширхэгийг тус ангийн албан хаагчдад гардуулан өглөө.