• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хэлэлцүүлэг зохион байгууллаа

2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр аймгийн ЗДТГ-ын Хурлын танхимд зохион байгуулсан дээрх хэлэлцүүлэгт Хүний эрхийн Үндэсний Комиссын Увс аймаг дахь ажилтан, аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын хэлтсийн дарга, хүүхдийн эрхийн улсын байцаагч, мэргэжилтнүүд, аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан байцаагчид, иргэдийн төлөөлөл, Увс нам бус телевиз зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлэгт оролцсон төрийн байгууллагуудын төлөөлөл гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцож, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багийн үйл ажиллагааг сайжруулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог дээшлүүлэх шаардлагатай байгааг онцолж байлаа. Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмж, хэлэлцүүлгийн тэмдэглэлийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст хүргүүлнэ.