• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хүний эрхийн ойлголт, хандлагыг олон нийтэд хүргэх нь” аяны хүрээнд сум орон нутгийн иргэдэд хүний эрхийн сургалт хийв

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Увс аймаг дахь референт Я.Хонгорзул 2019 оны 03 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд “Хүний эрхийн ойлголт, хандлагыг олон нийтэд хүргэх нь” төслийн хүрээнд тус аймгийн Наранбулаг, Завхан, Өлгий, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн сумдад очиж, "Хүний эрхийн ойлголт, хандлага", "Төрийн үйлчилгээ ба оролцоо" сэдвээр сургалт явууллаа.

Дээрх төслийг Увс аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, ГБХЗХГ, ЭМГ-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус аймгийн бүх сумдын иргэд, олон нийтийн хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Хүний эрхийн сургалт мэдээллийн үйл ажиллагааг иргэд, олон нийтээс гадна хүүхдүүдэд зориулан зохион байгуулсан бөгөөд тухайн сумдын ЕБС-ийн ахлах ангийн суралцагчид идэвхтэй оролцлоо. Сургалтад оролцогчдын дунд хүний эрх, хууль эрх зүйн асуулт бүхий АХА тэмцээн зохион байгуулж, шагнаж урамшууллаа.

uvs6.jpg

uvs5.jpg

uvs4.jpg

uvs3.jpg

uvs2.jpg

uvs.jpg