• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн өглөөний уулзалтад урьж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалтад Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Зорилго:

Өглөөний уулзалт нь хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцуулах, арга туршлагыг нэвтрүүлэх, улмаар хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой.

“Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалт 2019 оны 03-р сарын 21-ний өдрийн 08:00–10:00 цагт

“АГААРЫН БОХИРДОЛ БА ЭХ, ҮРСИЙН ЭРҮҮЛ МЭНД” сэдвийн хүрээнд “Нээлттэй нийгэм форум”-ын Хурлын танхимд болно. Уулзалтын зочноор МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч, жендэрийн үндэсний шинжээч Д.Энхжаргал оролцоно.

Оролцогчид:

Өглөөний уулзалт нь хүний эрхийн чиглэлээр ажилладаг, судалдаг, сонирхдог хүн бүхэнд нээлттэй бөгөөд уг хэлэлцүүлэгт таны үзэл бодол, байр суурь, хамтын ажиллагаа чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.