• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүүхдийн эрхийн зөрчил ба хүүхдийн эсрэг хүчирхийлэл сэдвээр дүн шинжилгээ хийж илтгэх хуудас хүргүүлэв

Ажлын албаны даргын баталсан аймаг, орон нутагт тодорхой эрхийн чиглэлээр хүний эрхийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх ажлын графикийн дагуу 2017 оны 2 дугаар сард "Увс аймаг дахь хүүхдийн эрхийн зөрчил ба хүүхдийн эсрэг хүчирхийлэл” сэдвээр дүн шинжилгээ хийж, илтгэх хуудсыг Комисст хүргүүллээ. Дүн шинжилгээг хийхдээ аймгийн Цагдаагийн газар, ГБХЗХГ-тай нягт хамтран ажиллаж, холбогдох мэдээ, судалгааг  гаргуулан авч, түүнийг эх сурвалж болгон илтгэх хуудсаа боловсрууллаа.