• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн чиглэлээр дүн шинжилгээ хийв

Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн хүрээнд орон нутгийн нөхцөл байдлын дүн шинжилгээ хийсэн илтгэх хуудсыг Комиссын даргын Шаардлагын төслийн хамт боловсруулж Комисст хүргүүлжээ. Орон нутгийн Ерөнхий боловсролын сургууль, МСҮТ-ийн дотуур байр болон, малчдын хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар судалгаа дүн шинжилгээ хийх хүрээнд Увс аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Улаангом политехник коллеж зэрэг байгууллагаас аймгийн хэмжээнд дотуур байранд байгаа хүүхдийн талаарх дэлгэрэнгүй судалгаануудыг гаргуулан Комисст хүргүүлэв.