• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

12-Р АНГИЙН СУРАГЧИД ТУСГАЙ ХЭЛБЭРЭЭР ЭЕШ-Д БЭЛДЭЖ БАЙНА

2020 онд Увс аймгийн Ерөнхий боловсролын 17 сургуулийн 12-р ангийн 740 сурагч, өмнөх оны 50 төгсөгч Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. БСШУС-ын сайдын тушаал, аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу аймгийн 12-р ангийн сурагчдад ЭЕШ-ын чиглэлээр давтлага өгөх ажлыг 05-р сарын 04-ны өдрөөс 6-р сарын 11-ний өдөр хүртэл зохион байгуулан ажиллаж байна.

Увс аймгийн хувьд боловсролыг хөгжүүлэх хөтөлбөрөөс санхүүжүүлэн аймгийн төвийн 6 сургуулийн 12-р ангийн 440 сурагч, 60 гаруй хичээл заагч багш нарт 1 сарын хугацаанд өдөр бүр үдийн хоол өгч, мэргэжлийн багш шаардлагатай 8 суманд 11 зөвлөх багшийг 1 сарын хугацаатай ажиллуулж байна. Үүний үр дүнд давтлагын ирц 94%-тай явагдаж байна.

Давтлага зохион байгуулах хугацаанд сурагч өөрийн сонгосон хичээлээр 7 хоногт 10-аас доошгүй цагийн давтлагад хамрагдах боломжтой бөгөөд хичээл сургалтын үйл ажиллагаа зогссон энэ жилийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэлээ базаахад томоохон дэмжлэг болж буйг багш сурагчид илэрхийллээ.

b_7c2efaf847a203b677c664db788e50aa.jpg

uvs