• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

17 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллалаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Увс аймаг дахь ахлах мэргэжилтэн Я.Хонгорзул 2015 оны 9 дүгээр сард утсаар 10, биечлэн 7, нийтдээ 17 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.  Мөн амьд явах эрх зөрчигдсөн 1, шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдсөн 1, халдашгүй, чөлөөтэй байх эрх зөрчигдсөн 2, хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн 3,  нийт 7 иргэний гомдлыг бичгээр хүлээн авч, ХЭҮК-ын гомдол, хяналт шалгалтын хэлтэст шилжүүлээд байна. ХЭҮК-ын Увс аймаг дахь ахлах мэргэжилтэн нь Аймгийн ЗДТГ-ын байр буюу нутгийн удирдлагын ордны 2 дугаар давхарт 209 тоотод байнга байрлаж, ажлын өдрүүдэд иргэдийг хүлээн авч уулзаж байгаа болно. Холбоо барих утас: 70453222