• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2016 оны 2 дугаар сарын гомдол, хууль зүйн зөвлөгөөний мэдээ

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Увс аймаг дахь ахлах мэргэжилтэн нь 2016 оны 2 дугаар сард 6 иргэнд биечлэн хууль зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Хууль зүйн зөвлөгөөг эрхийн төрлөөр авч үзвэл хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн 2, эмэгтэйчүүдийн ба хүүхдийн эрх зөрчигдсөн 2, төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх болон эд мөнгөний тусламж авах эрх зөрчигдсөн 1, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 1 иргэн тус тус хууль зүйн зөвлөгөө авлаа. Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж, шийдвэрлүүлэх болон эд, мөнгөний тусламж авах эрх зөрчигдсөн нэг иргэний бичгээр гаргасан гомдлыг хүлээн авч Комисст шилжүүлэв. Тахарын албаны хуяглан хүргэх үйл ажиллагаанд удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийж, хугацаанд нь илтгэх хуудас бичиж, холбогдох гэрэл зургийг хавсаргаж хүргүүллээ.