• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2016 оны 5 дугаар сард нийтдээ 8 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, 4 гомдлыг хүлээн авч комисст шилжүүллээ

Хууль зүйн зөвлөгөөг эрхийн төрлөөр авч үзвэл бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зөрчигдсөн тухай 3, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх зөрчигдсөн тухай 2, шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдсөн тухай 1, халдашгүй байх эрх зөрчигдсөн тухай 1, ахмад настны эрх зөрчигдсөн тухай 1, гэр бүлийн хүчирхийлэл буюу эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн тухай 1 иргэн тус тус хууль зүйн зөвлөгөө авлаа. Өгсөн хууль зүйн зөвлөгөөний талаархи мэдээллийг өдөр өдөрт нь тухай бүр цахим санд оруулж, эйбл программд байршуулж ажиллалаа. Мөн төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдлоо гаргаж, шийдвэрлүүлэх эрх зөрчигдсөн тухай 2 иргэний бичгээр гаргасан 3 гомдол, Шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдсөн тухай 1 иргэний 1 гомдол, нийт 4 гомдлыг тус тус хүлээн авч Комисст шилжүүлэв.