• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2016 оны 6, 7 дугаар сард нийтдээ 7 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, 3 гомдлыг хүлээн авч комисст шилжүүллээ

Хууль зүйн зөвлөгөөг эрхийн төрлөөр авч үзвэл хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн тухай 5 иргэн,  хууль зүйн туслалцаа авах эрх болон гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар 2 иргэн тус тус хууль зүйн зөвлөгөө авлаа. Төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдлоо гаргаж, шийдвэрлүүлэх эрх зөрчигдсөн тухай 1 иргэний 1 гомдол, Сонгогдох эрх зөрчигдсөн тухай 1 иргэний 1 гомдол, Шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдсөн тухай 1 иргэний 1 гомдол, нийт 3 гомдол хүлээн авч Комисст шилжүүлэн шийдвэрлүүллээ.