• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2016 оны 8, 9 дүгээр сарын гомдол, хууль зүйн зөвлөгөөний мэдээ

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Увс аймаг дахь ахлах мэргэжилтэн нь 2016 оны 8, 9 дүгээр сард нийтдээ 10 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Хууль зүйн зөвлөгөөг эрхийн төрлөөр авч үзвэл хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн тухай 3, хууль зүйн туслалцаа авах эрх зөрчигдсөн тухай 3, ахмад настны эрх зөрчигдсөн тухай 2, өмчлөх эрх зөрчигдсөн тухай 1, хүүхдийн эрх зөрчигдсөн тухай 1 иргэнд тус тус хууль зүйн зөвлөгөө өгсөн. Мөн шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдсөн тухай 3 иргэний гомдлыг хүлээн авч, Комисст шилжүүлэн шийдвэрлүүлсэн байна.