• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2017 оны 11 дүгээр сард 17 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, 2 иргэний гомдлыг хүлээн авчээ

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Увс аймаг дахь ажилтан нь 2017 оны 11 дүгээр сард буюу 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар нийтдээ 17 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Эрхийн төрлөөр авч үзвэл: Шударга шүүхээр шүүлгэх эрх /хохирол нөхөн төлүүлэх, хууль зүйн туслалцаа авах/ – 10, Хөдөлмөрлөх эрх – 2, Нийгмийн халамж хүртэх эрх - 1, Халдашгүй чөлөөтэй байх эрх - 2. Мөн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн тухай 1 иргэний гомдлыг хүлээн авч Комисст шилжүүлэн шийдвэрлүүлсэн бол халдашгүй байх эрх зөрчигдсөн тухай 1 иргэний гомдлыг хүлээн авч шалгах ажиллагаа явуулж байна.