• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2017 оны 2 дугаар сарын гомдол, хууль зүйн зөвлөгөө

Хууль зүйн зөвлөгөөг эрхийн төрлөөр авч үзвэл хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн тухай 4 иргэн, хүүхдийн эрх болон эрүүдэн шүүхээс ангид эрх зөрчигдсөн тухай 1 иргэн, хохирол нөхөн төлүүлэх эрх зөрчигдсөн тухай 1 иргэн, хууль зүйн туслалцаа авахаар 3 иргэн, шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдсөн тухай 1иргэн, өмчлөх эрх зөрчигдсөн тухай 1 иргэн, ахмад настны эрх зөрчигдсөн тухай 1 иргэн тус тус хууль зүйн зөвлөгөө авлаа. Өгсөн хууль зүйн зөвлөгөөний талаархи мэдээллийг өдөр өдөрт нь тухай бүр цахим санд оруулж, эйбл программд байршуулж ажиллалаа. Хүүхдийн эрх болон эрүүдэн шүүхээс ангид байх эрх зөрчигдсөн тухай 1 иргэний гомдлыг хүлээн авч Комисст шилжүүлэн, гомдол шалгах ажиллагааг чиглэлийн дагуу явуулан ажиллаж байна. Мөн шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдсөн тухай 1 иргэний гомдлыг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Ёс зүйн хороонд шилжүүлэн шийдвэрлүүлсэн.