• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2017 оны 3 дугаар сард 11 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгөв

2017 оны 3 дугаар сард буюу 3 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийтдээ 11 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Хууль зүйн зөвлөгөөг эрхийн төрлөөр авч үзвэл хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн тухай 5 иргэн, ахмад настны эрх зөрчигдсөн тухай 2 иргэн, хохирол нөхөн төлүүлэх эрх зөрчигдсөн тухай 1 иргэн, хууль зүйн туслалцаа авахаар 6 иргэн, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх зөрчигдсөн тухай 1иргэн, өмчлөх эрх зөрчигдсөн тухай 1 иргэн,ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх зөрчигдсөн тухай 1 иргэн, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн тухай 1 иргэн, гэр бүл цуцлалтын талаар 1 иргэн тус тус хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авлаа. Өгсөн хууль зүйн зөвлөгөөний талаархи мэдээллийг өдөр өдөрт нь тухай бүр цахим санд оруулж, эйбл программд байршуулж ажиллалаа.