• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2017 оны 6, 7 дугаар сарын гомдол, хууль зүйн зөвлөгөөний мэдээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Увс аймаг дахь референт Я.Хонгорзул 2017 оны 6, 7 дугаар сард нийтдээ 12 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Иргэд дараах асуудлаар хандсан байна. Үүнд: хууль зүйн туслалцаа авах эрх – 3, хөдөлмөрлөх эрх – 2, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх – 1, шударга шүүхээр шүүлгэх эрх – 2, эд мөнгөний тусламж авах эрх – 1, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх – 2, хохирол нөхөн төлүүлэх эрх – 2, халдашгүй чөлөөтэй байх эрх – 1, ахмад настны эрх – 1 иргэн хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авлаа.  Хууль зүйн зөвлөгөө өгөхөд зарцуулсан хугацааг тооцож үзвэл 395 минут буюу 6 цаг 58  минутыг зарцуулжээ.