• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2017 оны 9 дүгээр сард 12 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, 2 иргэний гомдлыг хүлээн авчээ

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Увс аймаг дахь ажилтан нь 2017 оны 9 дүгээр сард буюу 9 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар нийтдээ 12 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Эрхийн төрлөөр авч үзвэл: Хууль зүйн туслалцаа авах эрх – 1, Хөдөлмөрлөх эрх – 1, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрлөх эрх – 2, Шударга шүүхээр шүүлгэх эрх – 2, Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх – 1, Ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх - 2, сурч боловсрох эрх, хүүхдийн эрх - 1, Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх эрх – 1, Мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрх – 1. Зарцуулсан хугацаа: 310 минут буюу 5 цаг 16 минут. Хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн 2 иргэний гомдлыг бичгээр хүлээн авч, шалгах ажиллагаа явуулж байна.