• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2018 оны эхний хагас жилд 16 гомдол хүлээн авч шийдвэрлүүлэн 75 хүнд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллажээ

Комиссын Увс аймаг дахь ажилтан нь хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн тухай иргэдээс 16 гомдол бичгээр хүлээн авч Комисст шилжүүлэн шийдвэрлүүлсэн бол биечлэн 59, утсаар 14, цахимаар 2, нийт 75 хүнд 18 эрхийн төрлөөр хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан бөгөөд үүнд нийт 1860 минут буюу 77.5 цаг зарцуулсан байна. 2018 оны эхний хагас жилд иргэдэд өгсөн хууль зүйн зөвлөгөөг эрхийн төрлөөр авч үзвэл: Хөдөлмөрлөх эрх – 25, Хууль зүйн туслалцаа авах эрх – 13, Хүүхдийн эрх – 5, Хохирол нөхөн төлүүлэх эрх – 7, Шударга шүүхээр шүүлгэх эрх – 7, Өмчлөх эрх – 3, Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрх – 7, Ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх – 1, Мэдээлэл хайх хүлээн авах эрх – 1, Эд мөнгөний тусламж авах эрх /Нийгмийн халамж хүртэх эрх/ - 4, Халдашгүй чөлөөтэй байх эрх – 1, Сурч боловсрох эрх – 1, Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрх – 3, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх эрх – 1, иргэний харъяалалтай байх эрх – 1, эвлэлдэн нэгдэх эрх – 1, гэр бүлийн хүчирхийлэл – 3, гэр бүл цуцлалт – 1 тус тус байна.