• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2018 оны 6 дугаар сард 9 гомдол хүлээн авч шийдвэрлүүлэн, 7 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллажээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Увс аймаг дахь ажилтан нь 2018 оны 6 дугаар сард биечлэн 5, утсаар 2, нийт 7 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, үүнд 190 минут буюу 3 цаг 10 минут зарцуулж ажиллалаа. Эрхийн төрлөөр авч үзвэл: Хөдөлмөрлөх эрх 2, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрх 1, өмчлөх эрх 1, шударга шүүхээр шүүлгэх эрх 1, хохирол нөхөн төлүүлэх эрх 1, эрүүл мэндээ хамгаалуулах эрх, эмнэлгийн тусламж авах эрх 1 тус тус байна. Мөн өмчлөх эрх зөрчигдсөн тухай 8 иргэний гомдол, хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн тухай 1 иргэний гомдлыг тус тус хүлээн авч Комисст шилжүүлэн шийдвэрлүүлжээ.