• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2018 оны 9 дүгээр сард 1 гомдол хүлээн авч, 9 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгчээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Увс аймаг дахь ажилтан нь 2018 оны 9 дүгээр сард биечлэн 7, утсаар 2 нийт 9 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгчээ. Эрхийн төрлөөр авч үзвэл: Хууль зүйн туслалцаа авах эрх 1, хохирол нөхөн төлүүлэх эрх 2, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх 1, гэр бүл цуцлалт 1, хөдөлмөрлөх эрх 3, мэдээлэл хайх, хүлээн авах эрх 1 тус тус байна. Мөн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн тухай 1 иргэний гомдлыг хүлээн авч Комисст шилжүүлэн Комиссын гишүүний албан бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэн гомдлыг шийдвэрлүүлсэн байна.