2019 оны 1 дүгээр сард 10 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, 3 иргэний гомдол хүлээн авч шийдвэрлэжээ - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2019 оны 1 дүгээр сард 10 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, 3 иргэний гомдол хүлээн авч шийдвэрлэжээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Увс аймаг дахь референт нь 2019 оны 1 дүгээр сард биечлэн 9, утсаар 1, нийт 10 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгчээ. Эрхийн төрлөөр авч үзвэл: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний болон сурч боловсрох эрх 1, хууль зүйн туслалцаа авах эрх 2, хөдөлмөрлөх эрх 1, ахмад настны эрх 1, эрүүл мэндээ хамгаалуулах эрх 1, бизнес ба хүний эрх 1, төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрх 1, хүүхдийн эрх 1, гэр бүлийн хүчирхийлэл 1 тус тус байна.

Хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн 2, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх зөрчигдсөн 1, нийт Улаангом сумын 3 иргэний гомдлыг тухайн сард хүлээн авч Комисст шилжүүлэн шийдвэрлүүлж, Комиссын гишүүний Шаардлагын төсөл боловсруулан батлуулж, улмаар Комиссын гишүүний 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 2/03, 2/04 дугаартай Шаардлага тус тус батлагдан гарч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Цогжаргалд хүргэгдсэн.

Комиссын даргын баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтэд хийх хяналт шалгалтын удирдамж”-ийн дагуу аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, ХХҮГ-т хяналт шалгалт, судалгааны ажлыг хамтран гүйцэтгэжээ.