2019 оны 2 дугаар сард 10 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч 1 иргэний гомдол хүлээн авч шийдвэрлэжээ - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2019 оны 2 дугаар сард 10 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч 1 иргэний гомдол хүлээн авч шийдвэрлэжээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Увс аймаг дахь референт нь 2019 оны 2 дугаар сард биечлэн 8, утсаар 2, нийт 10 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгсөнийг эрхийн төрлөөр авч үзвэл хөдөлмөрлөх эрх 3, нийгмийн халамж хүртэх эрх 1, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрх 2, шударга шүүхээр шүүлгэх эрх 3, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх 1 тус тус байна.

Эрүү шүүлтээс ангид байх эрх зөрчигдсөн тухай Улаангом сумын иргэн 1 гомдлыг хүлээн авч Комисст шилжүүлэн, гомдлын мөрөөр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих байранд хяналт шалгалт хийж, илтгэх хуудсыг комисст хүргүүлсэн бөгөөд гомдолд дурдсан зарим хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар Комиссын гишүүний Шаардлага батлагдан гарч холбогдох албан тушаалтанд хүргэгдсэн байна.

Комиссын даргын зөвлөмжийн дагуу хүйтний улиралд хурдан морины аливаа уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахыг аймгийн нутаг дэвсгэрт бүрэн хориглосон аймгийн Засаг даргын захирамж шинэчлэгдэн батлагдсан бөгөөд аймгийн Засаг даргын зүгээс Зөвлөмжийн хариуг хугацаанд нь Комисст хүргүүлжээ.